E0, E1, E2 Стандарт гэж юу вэ?

Стандартын хавтан

      Та тавилга хийлгэхээр сонирхож байна уу гэхдээ ямар материалаар хийх вэ гэдэгт эргэлзээд сонгож чадахгүй байна уу? Тэгвэл манай компаниас та бүхэндээ хамгийн сайн чанарын хүний биед ямар ч хор нөлөөгүй материалыг санал болгож байна.

      Бид монголдоо "WP ZERO wooden panel" буюу цэвэр модон хавтан оруулж ирэн худалдаалж байгаа. Уг модон хавтан 5 нь давхаргатай гол хэсэг нь цэвэр модон 2 талаас нь модон фанераар бүрхэн ус, чийгийн хамгаалалтай шрүп, боолтод тэсвэртэй, он удаан идэлгээтэй цэвэр модон хавтан юм. Олон улсын ISO 16893-2.2010, Wood-based panel, БНСУ, Япон, Европ, АНУ-ын тус бүр стандартаар Дээд зэрэглэл E0 Eco стандартын хавтан гэх үнэлгээ авсан. Европын тавилга хийхэд зориулсан стандарт нь E0, E1, E2 гэсэн стандартууд байдаг ба Манайхаас худалдаалагдаж байгаа WP ZERO модон хавтан нь E0 стандартын хавтан юм.

   E нь үйлдвэрлэлийн модны Формолын ялгарлын концентрацийг хэмжих стандарт юм.

0

0

0

0

Уг стандартыг хэрхэн тогтоодог вэ?

      E0, E1, E2 стандартыг тогтоохдоо формальдегид гэх бодисыг хэмждэг ба энэ хүү бодис нь байгаль дээрх ургамал, мод, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд агуулагдаг. Формальдегид гэх бодисоос цавуу, ариутгагч, нян устгах, хамгаалах бодис болгон гарган авч ашигладаг. Энэхүү бодис нь агаарт агуулагдаг ба тод, хурц үнэртэй, өнгөгүй, шатамхай дэгдэмхий хий юм. Органик нэгдэл нь (VOC) буюу Агаарт уурших чадвартай химийн нэгдэл юм. Химийн томьёо нь H2CO бөгөөд формальдегид бодисын агууламжаар нь E0, E1, E2 стандартыг тогтоодог бөгөөд

0

0

E0 Стандарт

      E0 нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй гэж баталсан бөгөөд Байгальд ээлтэй ЭКО материал гэж үздэг ба одоогоор маш цөөхөн инженерийн аргаар боловсруулсан модон бүтээгдэхүүн энэ стандартыг хангаж чаддаг. Ихэвчлэн боловсруулаагүй байгалийн модоор нь хэрэглэдэг. E0 стандартын формальдегидийн ялгаралт нь 0.5 мг/л -эс бага буюу тэнцүү байна.

0

0

E1 Стандарт

      E1 нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй байдлын стандартыг хангасан ялгаралтын концентрацид хүрдэг. Уг стандартад боловсруулсан шахмал мод болон ЭКО хавтангууд ордог зарим нэг ДСБ хавтангууд ордог. Энэхүү стандартын хавтан нь формальдегидийн ялгаралт нь хэрэглэгчийн эрүүл мэндэд аюулгүй байдлын стандартыг хангасан. E1 стандартын формальдегидийн ялгаралт нь 1.5 мг/л -ас бага буюу тэнцүү байна.

0

0

E2 Стандарт

      E2 нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж эхэлдэг материалууд байдаг ба агаар дахь формальдегидийн ялгаралт нь 8 -ас их байвал тухайн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүйг анхааруулж байна. Энэ стандартыг Вьетнамд өргөнөөр худалдаалж тавилга хийдэг ба энэ хүү стандартын формальдегидийн ялгаралт нь 5.5 мг/л -ас бага буюу тэнцүү байна.